Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу хүүхдийн парк долдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн өдөр бүр 10:00-22:00 цагт ажиллаж буй.
УОК-ын шийдвэрийн дагуу хүүхдийн паркийн тоглоомуудад 50 хувийн дүүргэлттэйгээр хүмүүсийг суулгаж байгаа ба насанд хүрсэн хүмүүс вакцины хоёр тунд хамрагдаад 14 хоносон байхыг шаардаж байгаа юм.
Үүнээс гадна паркийн үүдээр ороход,
- Биеийн халуунаа хэмжүүлэх
- QR код уншуулах ба бүртгэл хийлгэж нэвтрэх аж.
Мөн касс болон тоглоомоор үйлчлүүлэхдээ,
- Хүн хоорондын зайг ( хоёр метр ) барих
- Маск зүүж үйлчлүүлэх
- 0-6 насны хүүхдүүд тоглоом болон хоолны газарт үйлчлүүлэхгүй бөгөөд зөвхөн салхилж зугаалах боломжтой байна.
Эх сурвалж: Үндэсний соёл амралтын хүрээлэн