АН засаглаж буй Архангай аймагт ИТХ дахь намын гишүүд нь МАН-ынхантай хамтран Засаг дарга Д.Золжаргалыг  огцруулсан асуудал намын  удирдах шатанд нь яригдаж, ажлын хэсэг томилохоо  мэдэгдсэн. Тэгвэл УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын дэд дарга С.Одонтуяагаар ахлуулсан  Ажлын хэсгийг тус аймаг руу илгээжээ.

 УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа  өнөөдөр Архангай аймгийн намын гишүүд,  тус  аймгийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдтэй уулзсан байна.  Тэрбээр намынхаа  эв нэгдэл хийгээд тус  аймаг дахь  АН-ын бүлгийн нэгдмэл байдлын талаар ярилцаж, 2020 оны орон нутгийн сонгуулийн дүнд байгуулагдсан аймгийн удирдлагуудыг тогтвортой ажиллуулах асуудлаар гишүүд, дэмжигчидтэй хийх уулзалтыг шат дараалалтайгаар эхлүүлжээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн