Олимпийн дэвжээг зорьсон тамирчидтай хамт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Токиог руу нисчээ

Токиогийн олимпийг зорьсон Монголын баг тамирчид Японд хүрэлцэн очжээ. Өнөөдөр ниссэн 72 хүний бүрэлдэхүүнтэй багт жүдо бөх, байт харваа, ширээний теннис, усанд сэлэлт, буудлагын баг тамирчид мөн МҮОХ, БТСУХ-ны удирдлага, хэвлэл мэдээллийнхэн багтсан байгаа.
Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тамирчидтай хамт ниссэн байна. Монголын баг тамирчдын тэмцээн нээлтийн өдөр буюу 23-нд эхэлнэ. Энэ өдөр байтын Б.Урантунгалаг, Б.Отгонболд нар цэц сорих болно. Харин 24-ний өдөр 3х3 сагсан бөмбөг, бокс, жүдо, буудлага, ширээний теннис болон байтынхан өрсөлдөх юм.