Архангай аймгийн ИТХ өчигдөр хуралдаж, Засаг дарга Д.Золжаргалыг огцруулах асуудлыг хэлэлцэн олонхийн саналаар дэмжсэн байна. Хуралдаанд Ардчилсан намын гурав, МАН-ын 18 гээд нийт 21 төлөөлөгч оролцжээ. Засаг дарга Д.Золжаргалыг огцруулах асуудлаар санал хураалт явуулахад 20 төлөөлөгчийн саналаар огцруулахыг дэмжсэн байна.
Өнгөрөгч 2020 оны орон нутгийн сонгуулиар Архангай аймагт АН 20 суудал, МАН 19 суудал авсан. Орон нутгийн сонгуулийн дараа буюу арваннэгдүгээр сард Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Д.Золжаргалыг Архангай аймгийн Засаг даргаар томилсон байдаг. Ийнхүү Архангай аймгийн ИТХ-ын шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд уламжлахаар болсон байна.