Копенгагены их сургууль, Коллоид, интерфейсийн хүрээлэнгийн доктор Макс Планк тэршүүнтэй Европын эрдэмтэд Германд лабараторийн туршилт явуулсны үр дүнд шарилжны ханд COVID-19 өвчинтэй үр дүнтэй тэмцдэг болохыг олж тогтоожээ. Судалгааны үр дүнг Scientific Reports сэтгүүлд нийтэлсэн аж.
Туршилтыг хүний эсүүдэд явуулжээ. Тэд Artemusua annua буюу нэг наст шарилжны ханд, Мюнхенээс авчирсан коронавирусийн герман омог, Копенгагенаас авчирсан дани омог зэргийг ашигласан аж. Судалгааны үр дүнгээр шарилжны ханд коронавирусний халдварыг эсийн түвшинд амжилттай дардгаас гадна уушгинд сайнаар нөлөөлж байжээ.
Эх сурвалж: lenta.ru