Цусан дахь холестерины түвшин нэмэгдсэнийг хөлийн хуруун дээр өөхөн булдруу үүссэнээр мэдэж болохыг Vascular Health Clinics клиникээс мэдэгджээ. Цусанд хорт бодис хуримтлагдах үйл явц шинж тэмдэггүй явагддаг. Гэхдээ зарим тохиолдолд үүнийг эрт мэдэх боломжтой гэнэ.
“Хөлийн хуруунууд өөхжиж болно. Мөн өсгийний ар хэсэгт өөх үүснэ” хэмээн мэргэжилтнүүд мэдэгджээ.
Өөхөн булдруу 7 см ч хүрч болно. Холестерины түвшин нэмэгдсэнээр зүрх судасны өвчлөл үүсэх эрсдэл өсдөг. Артерын судас бөглөрч, үр дүнд нь зүрхний шигдээс, тархины цус харвалт үүсэж болзошгүй юм.
Эх сурвалж: mir24.tv