Хүүхдүүд гэртээ тоглоход тэвчээртэй байхыг хөршүүдэд уриалав

2021-07-20 08:291min0
217205093_2986758371570892_1092882296669614085_n

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхдэд ээлтэй, хүнлэг хөрш байхыг уриалжээ. Тодруулбал, хүүхдүүд гэртээ эрхээ эдлэн тоглоход нь тэвчээртэй байхыг хөршүүдэд уриалсан байна. Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан хүнд хуулийн хариуцлага хүлээлгэдэг зохицуулалттай.

Зөрчлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлд, нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 100,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр тус тус торгоно хэмээн заасан байдаг.

Тухайлбал, 22:00 цагаас хойш байрных нь гадаа барилгын ажил явуулах, орилж чарлах болон хөрш айлууд нь архидан согтуурч үймээн самуун үүсгэх зэрэг нь хориотойг мартаж болохгүйг сануулжээ.

“​Чимээгүй бол, дуугүй бай, аяархан, яасан их гүйдэг юм, битгий чанга дугараад бай…” зэрэг үгсийг та сонсож байсан уу?

Тэдгээр үгсийг ээж, аав тань хөрш айлаас болж хэлж байсан юм биш биз. Харин одоо Та ямар хөрш вэ?

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй