Хөдөлгөөнт болон завьт эргүүл өдөр бүр ажиллаж байна

2021-07-18 08:221min0
218979885_798720144026539_1675870728555072170_n

Амралтын өдрүүдээр Дэлгэрмөрөн голын эрэг дагуу усны болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор хөдөлгөөнт болон завьт эргүүл өдөр бүр ажиллаж байна.

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газар, Мөрөн сумын Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын газар хамтран нэгдсэн удирдамжийн хүрээнд эргүүл хяналтын ажлыг өдөр бүр хийж байна.

Хяналт шалгалтаар үүрэг гүйцэтгэх хугацаанд 6000 хүн, 1500 гаруй автомашинд үер усны ослоос урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж хүргэжээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй