Анхааруулга: Амарч зугаалсан, олон хүнтэй уулзсан бол дор хаяж 7 хоног гэртээ тусгаарлалт хийнэ үү!

2021-07-18 08:111min0
215513072_4068405446602318_292181288020631325_n

Анхааруулга: Баяр наадмын өдрүүдэд олууллаа уулзсан, амарч зугаалахдаа олон хүнтэй холилдсон, хөдөө орон нутагт зорчихдоо олон хүнтэй уулзсан иргэд гэртээ байж өөрийгөө ажиглах шаардлагатай байна.

Та гэртээ дор хаяж 7 хоног тусгаарлалт хийнэ үү! Учир нь дээрх хүмүүсээс ковид-19 өвчний шинж тэмдэг илэрч буй бөгөөд шинжилгээ авахад халдварын тохиолдол их илэрч байна. Мөн өвчин хүндэрч эмнэлэгт хэвтэх тохиолдол өндөр байна.

Иймд иргэд та бүхэн рапид буюу түргэвчилсэн тестээр шинжилгээ өгч өөрийгөө хянахыг анхааруулж байна. Мөн гадаадаас ирсэн иргэд гэртээ 14 хоног тусгаарлагдаж рапид тестээр өөрийгөө хянаж байна уу!!!

Эрүүл мэндийн яам

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй