Токиогийн олимпийн зохион байгуулагчид өчигдөр (2021.07.17) тамирчдын тосгонд байрлаж буй нэг хүнээс covid-19 илэрсэн гэж мэдээлжээ. Хувийн нууцтай холбоотой тул тухайн хүний харьяалал, бусад мэдээллийг нууцалжээ.

Тамирчид Токио хотын захад 44 га талбай бүхий олимпийн тосгонд байрлаж байгаа бөгөөд энэ нь тус тосгоноос илэрсэн анхны Covid-19 халдварын тохиолдол болжээ. Хэвлэлүүд олимпийн наадмыг “аюулгүй, найдвартай” зохион байгуулах амлалт биелэх эсэхэд эргэлзэж байгаа талаар мэдээлсэн байна.

Өнөөдрийг хүртэл олимпийн наадмыг зохион байгуулахад оролцож буй гадаад дотоодын 40 орчим хүнээс халдвар илэрсэн ч тамирчдын тосгоноос илрээгүй байсан юм.

Энэ сарын 23-аас наймдугаар сарын 8-ныг хүртэл үргэлжлэх олимпийн наадамд оролцохоор дэлхийн өнцөг булан бүрээс тамирчид ирж, эхнээсээ байршсан байгаа. Олимпийн хотхонд халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулж, орж гарах хөдөлгөөнийг хатуу хязгаарлахыг хичээж байгаа ч алдаа дутагдал гарч байгааг зохион байгуулах хорооны удирдлагууд хүлээн зөвшөөрчээ.

Эх сурвалж: CNN

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн