Шилжилтийн нас гэдэг нь хүний амьдралын нэгэн онцгой үе. Энэ үед хүүхэд өсөж байгаагаа мэдэрч эхлэн өөрийгөө цорын ганц онцгой хүн мэтээр ойлгодог. Мөн амьдралын чухал сорилттой тулгардаг учраас олон зүйлд суралцаж, ойлгох ёстой болдог.
Сэтгэл гутрал нь өсвөр насныханд түгээмэл тохиолддог. Энэ нь хүүхдийн сурлагад бэрхшээл учруулж, эрүүл мэнд, сэтгэл санаанд сөрөг шинж тэмдэгүүдийг байнга дагуулдаг. Энэ насныхны сэтгэл гутралын түгээмэл илрэлүүд нь:
- Толгой өвдөх ба бусад зовиур шаналгаанууд
- Анхаарал төвлөрөлт муудах
- Нойр муудах
- Хоолны дуршил муудах
- Гэр бүл, найз нөхдөөсөө хөндийрөх
- Өөрийгөө царай муутай, бусад шиг мэдлэг боловсролгүй гэх мэт муугаар үнэлэх
- Олон зантай, цочир ууртай болох, гэр бүл, найз нөхөдтэйгөө муудалцах
- Амьдрал утга учиргүй мэт санагдах
- Амиа хорлох бодол төрөх
- Цочимтгой болох гэх мэт.
Сэтгэл гутралын улмаас шилжилтийн насныхан олон зүйлд өртдөг:
– Хичээл сурлага муудах
-Найз нөхөд, гэрийнхэнтэйгээ харьцаа муудах
-Өөрсдийгөө гэмтээх магадлал ихсэх
-Согтууруулах ундаа болон мансууруулах бодис хэрэглэх
Стрессыг давж гарах: Өсвөр насныханд өгөх зөвлөгөө
Хүмүүс стрессийг янз бүрийн байдлаар хүлээж авдаг. Зарим хүмүүс стрессийг өөрийнхөө эрүүл мэндэд хор нөлөө багатайгаар даван туулдаг. Стрессээ хэрхэн хор нөлөө багатайгаар давж гарах талаар зарим нэг зөвлөгөөг хүргэе.
- Стресст оруулж байгаа нөхцөл байдал юм уу, үйл явдлуудыг ялгаж тань. Чи найз нөхдөө ялангуяа уг стрессийг өөрөөсөө илүү давж гарна гэж бодож байгаа найз чинь тухайн нөхцөл байдлыг хэрхэн зохицуулахыг төсөөл.
- Тухайн нөхцөл байдлыг аль болох бага стресстэйгээр давж гарахад өөрийн хийж чадах зүйлүүдийг жагсаан бич.
- Өөрийгөө тэдгээр зүйлүүдийг хийж байна гэж төсөөл. Түүнийг хийхийн өмнө давтаж үз. Стрессээ найз нөхөд, гэр бүл, багш гэх мэт бусад хүмүүстэй хуваалц.
- Зөвлөгчтэй уулзахдаа бүү ич.
Эцэг, эхчүүдийн анхааралд: Өсөлт бойжилттой холбоотойгоор сэтгэцийн эрүүл мэндэд тулгардаг 3 хүнд асуудал тулгарах эрсдэл бий.
- Сэтгэл гутралд орох: Сэтгэл гутралд орох түгээмэл шалтгаан нь гэр бүлийнхэнтэйгээ зөрчилдөх, хичээл сурлагадаа муудах, найз нөхдийнх нь харилцаанд зөрчил үүсэх зэрэг байдаг.
- Мансууруулах бодис, согтууруулах ундаа хэрэглэх: Зарим хүүхдүүд тамхи татах, архи уух болон хар тамхины төрлийн бодисуудыг хэрэглэхийг оролддог. Хамгийн аюултай нь энэ нь зуршил болж болзошгүй байдаг.
- Шезорфрени үүсэх: Энэ нь өмнөх хоёроосоо ховор тохилддог. Ялангуяа хөвгүүдэд сэтгэцийн энэ ноцтой өвчин өсвөр насанд нь эхэлдэг. Хэрвээ эцэг эхчүүд хүүхэд нь найз нөхөд, гэр бүлээсээ аажмаар хөндийрч ер бусын ааш авир гаргаж, ер бусын зүйл ярьж эхэлснийг анзаарвал шезофренийн тухай бодож, мэргэжлийн сэтгэл зүйч, мэргэжлийн эмчид хандах нь зөв.
Эх сурвалж: СЭМТ гарын авлага