Наадмын өдрүүдээр 81 мянган хүн орон нутгийг зорьжээ

2021-07-17 11:311min0
213058600_324434329400982_1947664257655252312_n

Баярын амралтын өдрүүдэд нийслэлчүүд хөдөө орон нутагт амарч байна. Үүнтэй холбоотой тоо, судалгааг танилцууллаа. Хөвсгөл, Архангай, Увс, Дорнод, Баян-Өлгий, Өвөрхангай аймагт бөөгнөрөл ихтэй байна

Долдугаар сарын 7-ны өдрийн 06:00 цагаас долдугаар сарын 16-ны 06:00 цагийн хооронд Улаанбаатараас 38,055 тээврийн хэрэгслээр 81,000 хүн орон нутгийг зорьжээ.

Өнөөдрийн байдлаар Хөвсгөл, Архангай, Увс, Дорнод, Баян-Өлгий, Өвөрхангай аймагт бөөгнөрөл их үүссэн байна.

Иргэдийн хувьд халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлан, амны хаалтаа тогтмол зүүж, нэг аяллын группт 5-аас дээшгүй хүн байх зөвлөмжийг УОК-оос өглөө.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй