ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус коронавирус зохиомол гаралтай гэсэн хувилбарыг үгүйсгэх хэрэггүй хэмээн мэдэгдсэнийг Associated Press дамжуулжээ.
Дархлаа судлаач мэргэжилтэй Гебрейесус нэгэн цагт өөрөө лаборант байснаа дурссан бөгөөд заримдаа лабораторид “иймэрхүү зүйл” тохиолддогийг ойлгож хүлээн авдаг гэсэн байна. Үүнээс гадна ДЭМБ-ын тэргүүн Хятадыг коронавирусийн гарал үүслийг судлах асуудалд илүү нээлттэй хамтран ажиллах ёстой гэж уриалжээ.
АНУ-ын эрдэмтэд коронавирусийг зохиомол гаралтай гэдгийг нотолж чадсан гэж өмнө нь мэдэгдсэн юм. Тэднийхээр бол, COVID-19-ийг үүсгэгчийн генетикийн ул мөрт байгалийн гаралтай коронавируст ажиглагддаггүй зүйл бий гэсэн аж.
https://www.youtube.com/watch?v=sVeS2W3nJ4w
Эх сурвалж: mir24.tv