Баруун Европын зарим улс орнуудад их хэмжээний аадар бороо орж, хүчтэй шуурга шуурсны улмаас олууд үерлэж, олон хүн амиа алдаж, зарим иргэдийг эрэн хайх ажил эхэлжээ. Байгалийн гамшгийн улмаас гол мөрөн, усан сангууд цөмөрсөн тул үерийн зам тээврийн системд доголдол үүсч, сургуулиудыг хааж, орон сууцны зарим хорооллоос иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажил эхэлсэн байна.
Одоогийн байдлаар Бельгид 11 хүн, Германд 60 орчим хүн амь үрэгджээ. Германы канцлер Ангела Меркель Вашингтонд айлчлах үеэрээ аадар борооноос үүдсэн гамшгийн хамрах хүрээ цочирдуулж байна гэдгээ илэрхийлээд “Энэ гамшигт амиа алдсан хүмүүсийн төлөө би гашуудаж байна. Бид одоог хүртэл тоог нь мэдэхгүй байна” гээд үерт амиа алдагсдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлсэн байна.
Энэхүү гамшиг дэлхийн дулаарлын улмаас бий болсон бөгөөд цаашид ч ийм гамшигт үзэгдэлтэй ойр ойрхон тулгардаг болно гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм байна. Тиймээс бүх нийтээрээ яаралтай цаг агаарын гамшигт үзэгдлээс хамгаалах нэгдсэн арга хэмжээ авах хэрэгтэй гэдгийг мөн анхааруулжээ.
Эх сурвалж: nzherald.co.nz