2021-07-16 10:211min00

ДЭМБ-ын тэргүүн коронавирус лабораториос гаралтайг үгүйсгэсэнгүй

214900339_533346088091143_589324809051453635_n

ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус коронавирус зохиомол гаралтай гэсэн хувилбарыг үгүйсгэх хэрэггүй хэмээн мэдэгдсэнийг Associated Press дамжуулжээ.

Дархлаа судлаач мэргэжилтэй Гебрейесус нэгэн цагт өөрөө лаборант байснаа дурссан бөгөөд заримдаа лабораторид “иймэрхүү зүйл” тохиолддогийг ойлгож хүлээн авдаг гэсэн байна. Үүнээс гадна ДЭМБ-ын тэргүүн Хятадыг коронавирусийн гарал үүслийг судлах асуудалд илүү нээлттэй хамтран ажиллах ёстой гэж уриалжээ.

АНУ-ын эрдэмтэд коронавирусийг зохиомол гаралтай гэдгийг нотолж чадсан гэж өмнө нь мэдэгдсэн юм. Тэднийхээр бол, COVID-19-ийг үүсгэгчийн генетикийн ул мөрт байгалийн гаралтай коронавируст ажиглагддаггүй зүйл бий гэсэн аж.

Эх сурвалж: mir24.tv

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй