2021-07-16 09:481min00

Засгийн газар Авлигын эсрэг комиссын асуудлыг хэлэлцэх сурагтай

214275365_256669036271221_3182149063883243942_n

Засгийн газар өнөөдөр 14:00 цагт ээлжит бус хуралдаан зарлажээ. Энэ хурлаар Авлигын эсрэг комисс байгуулах тухай болон гадаад улсаас ирж буй бүх иргэнийг 14 хоног тусгаарлан ажиглах журмыг хэлэлцэнэ бололтой.

Мөн ЭМЯ, МХЕГ, ИНЕГ, ХӨСҮТ болон нийслэлийн Эрүүл мэндийн газрын удирдлага, мэргэжилтнүүдийн гаргасан SARS-CoV-2 вирусийн дельта хувилбараас сэргийлж гадаад улс орноос ирж байгаа иргэдийг вакцины бүрэн тунд хамрагдсан, өвчилсөн эсэхээс үл хамааран 14 хоног тусгаарлах саналыг хэлэлцэх сурагтай.

Авлигын эсрэг комисс байгуулах тухайд Засгийн газраас гарч байгаа шийдвэр анхан болон дунд шатанд хэрэгжихгүй байгаагаас иргэдэд төрийн үйлчилгээ хүрэхдээ хүнд суртал, авлига дагуулж байна гэж үзжээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй