Алтанбулаг боомтын зорчигч тээврийг долдугаар сарын 7-31-н хүртэл түр зогсоолоо

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдсан, хуралдаанаар зургаан асуудал хэлэлцсэн байна. Хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийн талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл хийлээ.
Тэрээр “Алтанбулаг боомтыг зорчигч тээврийн урсгалыг долдугаар сарын 7-31-н хүртэл түр зогсоох шийдвэр гаргаж байна. Дэлхий дахинд коронавирусийн матацилагдсан хэлбэр тархаж байгаа учраас ийнхүү шийдвэр гаргалаа” гэлээ.
Л.Баяр