Баяр наадмыг зохион байгуулахад 3,5 тэрбум төгрөг төсөвлөсөн байсан бөгөөд үүний дөрөвний нэг нь соёл уралгийн арга хэмжээнд зориулагдсан байсан талаар Соёлын сайд Ч.Номин мэдээллээ.
Мөн баяр наадмыг цахимаар зохион байгуулахтай холбоотойгоор Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт зэрэг соёл урлагийн арга хэмжээ өнөөдрийг хүртэл тодорхой хэмжээнд хийгдсэн бөгөөд яг доогийн байдлаар хэдэн төгрөгийн тооцоо гарсан тухай нарийн мэдээлэл байхгүй байгаа юм байна.
Энэ тухай Ч.Номин сайд “Баяр наадмыг зохион байгуулахад 3.5 тэрбум төгрөг төсөвлөгдсөн байсан. Уг төсвийн дөрөвний нэг нь есөн салбар хорооны нэг болох соёл урлагийн арга хэмжээнд зориулан тавигдсан байсан.
Баяр наадмыг цахимаар зохион байгуулах тухай Засгийн газрын шийдвэр гарсан тул бид урьдчилсан бэлтгэл ажлыг халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад хийж байв.
Контентын хэмжээнд Үндэсний их баяр наадмын нээлт хаалт зэрэг соёл урлагийн арга хэмжээ өнөөдрийг хүртэл тодорхой хэмжээнд хийгдсэн.
Яг одоогоор хэчнээн төгрөгийн тооцоо гарсан тухай нарийн мэдээлэл байхгүй. Энэ нь нийслэлийн Засаг даргын хүрээнд буюу нийслэлийн төсөв дээр тавигддаг тул тэндээс мэдээлэл аваад тодорхой мэдээлэх боломжтой.
Контентын тухайд, нэгэнт хийгдсэн тул өнөөдрийг хүртэл хийгдсэн хэмжээнд нь янзалж, цэгцлээд олон нийтэд хүргэх болно” гэх тайлбарыг хийлээ.
Б.Ирээдүй