Засгийн газар Үндэсний баяр наадмыг хойшлуулах шийдвэр гаргалаа. Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.
Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа, Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар цахим наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргалаа. Баяр наадмыг хойшлуулсантай холбоотой хэмнэгдсэн зардлыг эрүүл мэндийн салбарт зарцуулах чиглэлийг Ерөнхий сайд өглөө.
Баяр наадмаас хэмнэгдсэн зардлыг эрүүл мэндийн салбарт зарцуулах чиглэлийг Ерөнхий сайд өгсөн. Мөн аймаг, сумдын наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргасан.
Мөн Алтанбулаг боомтыг зорчигч тээврийн урсгалыг долдугаар сарын 7-31-н хүртэл түр зогсоох шийдвэр гаргаж байна. Дэлхий дахинд коронавирусийн матацилагдсан хэлбэр тархаж байгаа учраас ийнхүү шийдвэр гаргалаа” гэлээ.
Мөн энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Коронавирусийн дельта хувилбар нь дэлхийн 92 улсад тархаад байна. Ялангуяа ОХУ-д 90 хувь нь дельта хувилбар тодорхойлогдож байна. Тиймээс манай улс энэ тал дээр арга хэмжээ авч, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын зорчих хөдөлгөөнийг хязгаарлах асуудлыг ярьсан хэмээн хэлж байсан юм.
Л.Баяр