Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам салбар дахь залуусын хөгжил, нийгмийн идэвх, оролцоог дэмжих, залуучуудад хамтдаа өсч, хөгжих боломж олгох, шийдвэр гаргах түвшинд залуусын дуу хоолойг хүргэх зорилго бүхий Залуучуудын хөгжлийн зөвлөлийг байгуулж өнөөдөр анхны хурлаа хийлээ.
Хурлын үеэр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга, ЗХҮЗ-ийн нарийн бичгийн дарга Г.Батдорж Зөвлөлийн албан ёсны батламжийг гардуулсан юм.
Тус зөвлөлийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал ахалж байгаа бөгөөд УУХҮЯ, ҮГА, АМГТГ, салбарын зарим байгууллагуудын ажилчдын төлөөллөөс бүрдсэн Залуучуудын хөгжлийн зөвлөлийн гишүүдийн хамтаар зөвлөлийн төлөвлөгөө болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар ярилцлаа.
Хурлын төгсгөлд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал салбарт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудад Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийг яаралтай байгуулах, хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэл өгсөн юм.
Эх сурвалж: УУХҮЯам