Аймаг, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж буй бага ангийн багш нарыг чадавхжуулах цахим сургалт боллоо. Сургалтыг энэ сарын 17-20-ны өдрүүдэд БШУЯ, Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институттэй хамтран зохион байгууллаа.
Эхний шатны сургалтыг тэгш хамруулан сургах боловсролын онол, арга зүйн мэдлэг ойлголтыг эзэмшүүлэх зорилгоор 21 аймаг, 9 дүүргийн 400 багшид зохион байгууллаа.
Сургалтаар багш нарт тэгш хамран сургах сургалтын талаар баримталж буй бодлого, хууль эрх зүй, олон улсын чиг хандлага, боловсролын хүртээмжтэй орчин, тохирох хэрэглэгдэхүүний санаа, хүүхдийн хөгжлийн танхимын чиглэл, дэмжлэгийн багийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө, арга зүй зэрэг сэдвээр мэдээлэл өглөө.
Сургалтыг үе шаттай зохион байгуулах бөгөөд дараагийн шатны сургалтыг ирэх хичээлийн жилийн эхэнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүйн чиглэлээр зохион байгуулна.
Эх сурвалж: БШУЯам