Өнөөдөр “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр” тохиож байна. Энхийг дэмжих ажиллагааны талаарх сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
- 2000 онд Бүгд Найрамдах Казахстан Улсад зохион байгуулагдсан энхийг сахиулах ажиллагааны “ЦЕНТРАЗБАТ-2000” сургуульд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс нэг салаа оролцсон нь 1945 оны
- Чөлөөлөх дайнаас хойш монгол цэрэг анх удаа олноороо гадаадын оронд хөл тавьсан тохиолдол байсан юм.
- Монгол Улсын Зэвсэгт хүчин нь анх 2002 онд цэргийн 2 ажиглагч офицерыг илгээснээс хойш өнгөрсөн хугацаанд дэлхийн 13 улс, мужид явагдсан 17 энхийг дэмжих ажиллагаанд давхардсан тоогоор 19 мянга гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэсэн байна.
- Өнөөдрийн байдлаар НҮБ-ын 13 энхийг сахиулах ажиллагаанд дэлхийн 119 орон цэрэг, цагдаагийн алба хаагч илгээж байгаагаас Монгол Улс 24 дүгээр байрт жагсаж байгаа нь хүн ам, Зэвсэгт хүчний боломжтой харьцуулахад томоохон үзүүлэлт юм.
- Яг одоо гэхэд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-ын энхийг сахиулах болон олон үндэстний цэргийн нийт 7 ажиллагаанд 1100 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.
- Монгол Улсаас НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд 2006 онд анхны эмэгтэй цэргийн алба хаагчийг Баруун Сахар дахь MINURSO ажиллагаанд цэргийн ажиглагчаар үүрэг гүйцэтгүүлж эхэлсэн.
- Өнөөдрийн байдлаар НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд эмэгтэй цэргийн алба хаагч илгээсэн 112 улсаас 17 дугаарт бичигдэж байна.
- Энэ хугацаанд энхийг дэмжих ажиллагаанд нийт 880 гаруй эмэгтэй оролцсон нь нийт бүрэлдэхүүний 4, мотобуудлагын батальоны 7, олон улсын ажиллагаанд оролцож буй цэргийн хамгаалалтын ротын 5 хувь нь эмэгтэйчүүд цаашлаад цэргийн ажиглагч болон штабын офицероор 50 гаруй эмэгтэй офицер үүрэг гүйцэтгэсэн байна.
- НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэргийн гэрээт алба хаагчид мөн үүрэг гүйцэтгэж байна.