2021-05-03 17:131min00

Хөвсгөлийн Ханхад 16:45 цаг орчимд болсон 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн чичэрхийлэл Улаанбаатарт мэдрэгдлээ

gazar hodlolt _1

Хөвсгөл аймгийн Ханх суманд өнөөдөр 16:45 цаг орчимд болсон 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хотод мэдрэгдлээ.

Сая 16:46:39 цагт Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун урд зүгт 32 км-ын зайд 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Тэр хавьдаа нэлээд хүчтэй мэдрэгдсэн бөгөөд чичирхийлэл нь Улаанбаатарт мэдрэгдлээ гэж Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөлт судлах салбарын дарга М.Өлзийбат мэдээллээ.

 

Л.Баяр