Эрүүл мэндийн яамны мэдээллийн үеэр Монголд орж ирсэн бусад  вакцинуудын эсрэг заалтын талаар Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан хариулт өглөө.

Фпайзер вакцин:

Фпайзер вакцины найрлагад орсон урвалаас харшилтай бол хийлгэхгүй байхыг зөвлөж байгаа. Жирэмсэн хөхүүл эмэгтэйчүүдэд хийх талаар мэдээлэл нь одоогоор дутуу судлагдсан учраас хийхийг зөвлөхгүй байгаа. Гэхдээ эрсдэл өндөр нөхцөлд ажиллаж байгаа бол эмчийн зааврын дугаа хийлгэж байгаа. Дархлаа султай, ДОХ-тай хүмүүс хийх талаар нэмэлт судалгаа хийж байна.

Вероселл вакцин:

Вероселлын хувьд мөн адил вакцины найрлагад орсон бодист харшилтай бол, өмнө вакцин тариулж байхдаа хүнд хэлбэрийн урвал өгч байсан бол болгоомжлох эсрэг заалтад орж байна. Дархлааны олдмол өвчтэй, уналт таталт өгдөг бол болгоомжлох хэрэгтэй. Гэхдээ сүүлийн нэг жилд уналт таталтын өгөөгүй бол вакцинаа хийлгэж болно. Суурь өвчтэй хүмүүсийн хувьд тухайн өвчин нь сэдрэлийнхээ бус үедээ буюу намжмал байвал вакциныг хийлгэх нь зүйтэй.

Спутник вакцин:

Спутник нь аденовирус 25, аденовирус 5 гэсэн хоёр вектор агуулсан вакцин. Тэгэхээр АстраЗенека вакцинтай үйлдэл нь төстэй. Одоогоор Спутник вакцинаас маш цөөн тооны, хэдхэн цагийн дотор хийж дуусгахаар ирж байгаа. Эхний ээлжид 20-хон мянган тун, цаашлаад хоёрдугаар нь тун нь хойшилж магадгүй байгаа. Үйлдвэрлэгчээс ирсэн заавар дээр хоёрдугаар тунг хийх хугацааг 21-90 хоног гэж заасан. Заавал Спутник хийлгэнэ гэж хүлээж байгаад хоёрдугаар тунг тариулах хугацаагаа хүлээж байхдаа халдварт өртвөл ямар эрсдэл гарах нь хүнээсээ шалтгаалаад янз бүр учраас энэ бүхнийг вакцинд хамрагдахдаа тооцох ёстой.

 

Л.Баяр

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн