ОХУ-ын тал Хятадын үйлдвэрлэгч компаниудад Спутник V вакцины үйлдвэрлэх саналыг тавьсан байна. Ингэхдээ Хятадын гурван компаниар нийт 260 сая тун вакциныг үйлдвэрлүүлэх тохиролцоонд хүрсэн гэж эх сурвалжууд мэдээлсэн байна.

Спутник V вакциныг бөөнөөр үйлдвэрлэхээр тохиролцсон гэгдэж байгаа Tibet Rhodiola Pharmaceutical Holding Co, Shenzhen Yuanxing, Hualan Biological Bacteria Inc компаниуд хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Сүүлийн байдлаар дэлхийн 100 гаруй улс 630 сая тун Спутник V вакцин авах захиалга өгсөн ч Оросын дотоодын үйлдвэрлэгчид үүний ердөө 11.5 сая тунг нийлүүлсэн байна. Тиймээс вакциныг санхүүжүүлэгч Оросын Шууд Хөрөнгө Оруулалтын Сан гадаад орнуудад бөөнөөр үйлдвэрлүүлэх гарц хайж, Энэтхэг, Өмнөд Солонгос, Бразил, Серби, Турк, Итали зэрэг улсуудын компаниудад ханджээ.

 

Л.Баяр

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн