2021-04-29 13:361min00

АН: Маргааш 15:00 цаг гэхэд эцсийн байдлаар нэр дэвшигчдийн нэр тодорхой болно

АН

Ардчилсан намын 4:11 уулзалт өнөөдөр болж, тавдугаар сарын 1-нд болох Монгол Улсын Ерөнxийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигчийг тодруулаx цаxим сонгууль болон Улсын дээд шүүхийн шийдвэрийн талаарх тайлбарын талаар мэдээлэл хийв.

Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчийг тодруулах цахим сонгууль энэ сарын 30-наас эхлэх юм байна. Нэр дэвшигчдийг бүртгэх ажил маргааш 09 цагаас 15 цаг хүртэл явагдах бөгөөд тавдугаар сарын 1-ны 09 цагаас оройн 22 цаг хүртэл санал хураалт явуухаар тов зарласан байна.

Нэр дэвшигчид дараах материалыг бүрдүүлэх аж. Үүнд:  бүрдүүлэх материалын жагсаалт:

  • Нэр дэвшигчийн маягт
  • Ажил албан тушаалаас чөлөөлөгдсөн тухай шийдвэрийн хуулбар
  • Татварын ерөнхий газрын тодорхойлолт
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Нэр дэвшигчийн намтар
  • Төрсний гэрчилгээ
  • Хил хамгаалах байгууллагын тодорхойлолт
  • Харьяат иргэний газрын лавлагаа
  • Ял эдэлж байсан эсэх тодорхойлолт
  • Хөрөнгө орлогын мэдүүлгийн урьдчилсан байдлаар бичгээр өгөх
  • Зураг 2%
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Сонгуулийн зардалд зарцуулсан мөнгөний баримт
  • Зээл төлбөртэй эсэх

“Одоогийн байдлаар Ардчилсан намаас  Ц.Оюунгэрэл, Р.Амаржаргал нар нэр дэвшихээ илэрхийлээд байгаа бөгөөд олон нийтэд сонгуульд өрсөлдөхөө албан ёсоор зарласан. Гэхдээ маргааш 15:00 цаг гэхэд эцсийн байдлаар нэр дэвшигчдийн нэр тодорхой болох юм байна.

Мөн маргааш 16:00 цагт нэр дэвшигчийн үнэмлэх гардуулсны дараа 17:20 цагт “Халз мэтгэлцээн”-ийг 25 дугаар суваг телевизээр шууд явуулахаар болсон” гэдгийг Ардчилсан намын дэд дарга Ц.Оюундарь мэдээллийн үеэр онцлов.