Монгол Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцанг Япон Улсын төрийн дээд шагнал, Цог жавхлант эзэн хааны “Мандах нар” одонгийн “Сүр жавхлант тууз” зэрэглэлийн одонгоор шагнах болсноо Японы Улсын Засгийн газраас өнөөдөр/2021.04.29/ Токиод зарлалаа.

“Япон, Монголын харилцааг бэхжүүлж, хоёр орны парламентын гишүүдийн харилцаа, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан тул” ийн шагнахаар болсноо тэмдэглэжээ.

Данзангийн Лүндээжанцан нь 1990 оны Улсын Бага Хурлаас эхлээд завсаргүй 30 жил парламентын гишүүнээр сонгогдож, УИХ-ын дэд дарга, УИХ-ын даргаар ажилласан билээ.

Тэрбээр 2000 оноос хойш 20 жилийн турш Монгол-Японы парламентын бүлгийн гишүүнээр ажиллаж, парламентын болоод парламентын гишүүдийн харилцаа, харилцан ойлголцол, хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө зүтгэсэн төрийн түшээ юм.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн