Улсын нэгдүгээр төв эмнэлэгт коронавирусийн халдвартай зарим иргэдийг хүлээн авч эмчилж буй юм. Тус эмнэлгийн барилгын зүүн жигүүр буюу шинээр баригдсан өргөтгөлийн хэсгийг тусгаарлан ковидтой өвчтөнүүдийг хүлээн авч байна.
Харин тухайн бүсэд коронавирусийн халдвартай иргэдэд тусламж үзүүлж байсан тус эмнэлгийн сувилагч өнгөрсөн шөнө 00.30 цагийн орчимд зургаан давхрын цонхоор унаж, нас барсан харамсалтай хэрэг гарсныг тэнд ажилладаг эх сурвалж мэдээллээ.
Тухайн сувилагч юунаас болж цонхоор унасныг тогтоогоогүй байна.
Л.Баяр