Манай улс хэдхэн хоногийн дараа буюу тавдугаар сарын 1-нээс агаарын хил нээх гэж байна. Агаарын хилээ нээхтэй холбоотойгоор Иргэний нисэхийн ерөнхий газар (ИНЕГ)-аас нислэгийн хуваарийг баталсан тул бэлтгэл ажлыг хангаж дууссан байна.
Агаарын хил нээсэнтэй уялдуулан тусгай үүргийн нислэг тогтмол нислэгийн хувиарт шилжиж байгаа юм. Ингэснээр иргэд шууд тийзээ захиалан зорчих боломж бүрдэж байна.
Урьдчилсан байдлаар тавдугаар сард хилээ нээснээр таван чиглэлд 16 нислэг үйлдэх хуваарь гарсан.
Тухайлбал, Сөүл, Токио, Франкфурт, Истанбул зэрэг таван чиглэлд 16 удаагийн нислэг үйлдэхээр тавдугаар сард нислэгийн товыг баталсан. Ингэхдээ халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөхийн сацуу гадаад, дотоодын зорчигчдын урсгал, тусгаарлах байрны нөөцөөс хамаарч долоо хоногт 1-2 нислэг үйлдэх юм байна.
Л.Баяр