Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 06:00 цаг хүртэл сунгаад байна. Одоогийн байдлаар ойролцоогоор 41,593 тээврийн хэрэгсэл хатуу хөл хорионы өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцох байдлаар системд шивэлт хийгдсэн тухай хууль зүйн сайд мэдэгдээд байна. Энэ удаагийн код олголт цагийн зохицуулалттай бөгөөд зөвхөн 07:00-09:00, 17:00-20:00 цагуудад зорчих юм байна.
Маргааш өглөө үйл ажиллагааг нь хязгаарлаагүй байгууллагууд үйл ажиллагаагаа тасралтгүй явуулахын тулд өнөөдөр 21:00 цагаас эхлэн жолооч нар Smartcart.mn руу орон автомашины дугаараа оруулан QR кодоо хэвлээд авах боломжтой юм байна.
Гол нь QR кодоо ажлын газрын үнэмлэхийн хамт ашиглана. Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй шинээр үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллагын тухайд шинээр QR код авах бол QR@gov.mn хаяг руу хүсэлтээ илгээнэ.
Зөвшөөрлийг бусдад шилжүүлсэн, өөр цагт зорчиж ашигласан бол тухай бүрт нь зөвшөөрлийг цуцлах эрхийг цагдаа нарт өгөх юм байна.