Артерын даралт өндөр байгааг бие даан, эмгүйгээр бууруулах боломжтой. Амьсгалын дасгалаар даралт бууруулж болно гэж Оросын зүрхний эмч Мария Чайковская мэдэгджээ.
“Өрцөөрөө гүн, аажуухан амьсгаа авч даралтаа бууруулж болно. Ингэхийн тулд нэг гараа цээжиндээ, нөгөө гараа хүйснийхээ хэсэгт тавина. Хамраараа аажуухан гүн амьсгаа авч, гэдэс рүүгээ оруулан гэдсээ төмбийлгөнө. Харин гаргахдаа гэдсээ тана. Энэ үед дээр тавьсан гараа хөдөлгөж болохгүй. Амьсгалдаа бүрэн анхаарч, аажуухан, гүн амьсгаа авах ёстой. Минутад 6 удаа амьсгалах ёстой. Энэ нь таван секунд амьсгаа аваад таван секунд гаргана гэсэн үг” гэжээ.
Энэ дасгал пульс, даралтын огцом бууруулдаггүй. Учир нь амьсгал физиологиор дамждаг болохоор өөрт ямар нэгэн хор хөнөөл үгүй. Тиймээс энэ аргыг пульс багатай хүн ч хийж болно гэж эмч зөвлөжээ.
“Гэхдээ зүрхний хэмнэл алдагддаг, зүрхний элдэв асуудалтай хүмүүс бие даан туршиж болохгүй. Тайван үед 55 цохилдог пульстэй хүн хийвэл таагүй мэдрэмж төрж болзошгүй” гэжээ.
Эх сурвалж: Iz.ru
Орчуулагч: Марта