Манай улс өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 22-нд БНХАУ-аас 600 мянган тун вероселл вакцин хүлээн авсан. Мөн өнөө орой 300 тун вероселл вакциныг хүлээн авах юм.
Өнөөдрөөс нийслэлд суурин 120, зөөврийн 40 цэг ажиллаж байна. Дараах цэгүүдэд давтан тунгаа хийлгэх иргэд хамрагдахаас гадна 55-аас дээш насны иргэдийн вакцины эхний тунг дараах хуваарьт өдрүүдэд хийх юм.
УОК-ын Шуурхай штабаас дараах хуваарийг гаргажээ.
Дөрөвдүгээр сарын 23-нд – Энэ сарын 9,10,11-нд давтан тунгаа хийлгэх байсан иргэд
Дөрөвдүгээр сарын 24-нд – Энэ сарын 12,13,14-нд давтан тунгаа хийлгэх байсан иргэд
Дөрөвдүгээр сарын 25-нд – Энэ сарын 15,16,17-нд давтан тунгаа хийлгэх байсан иргэд
Дөрөвдүгээр сарын 26-нд – Энэ сарын 18,19,20,21,22-нд давтан тунгаа хийлгэх юм.
Л.Баяр