Та бүхэндээ дуулгах сайхан мэдээтэй. Өглөө утас дуугарч, дүү гараад ир гэж дуудлаа. Яасан эрт яваа юм гэсэн чинь танд юм өгөх гээд. Гараад очсон хайрцагтай юм барьчихаж. Юу вэ гэсэн чинь энэ шүлсээр илрүүлэх түргэвчилсэн оношлуур. Ердөө 10-15 минутын дотор ковидын халдвар авсан эсэхээ мэдэх боломжтой. Уржигдар гааль дээрээс буулаа. Өчигдрөөс хүмүүст хүргэлтээр өгөөд явж байна. Хүргэлт хийх явцад ( нэг өдрийн дотор) дөрвөн хүн эерэг гарлаа гэж эргэж хэллээ. Уг нь тэр дөрөв гэрээсээ гараагүй юм байна, хаанаас авснаа өөрсдөө ч мэдээгүй ойрхон дэлгүүр орсон ганц хоёр хүнтэй хальт уулзсан гэж байна. Тэгэхээр энэ муу ковид чинь хаа сайгүй тэнэж яваа юм байна. Хэн ч хэзээ ч авснаа мэдэхгүй яваа гэсэн үг. Тиймээс та өөрийн нүүр номондоо энэ түргэвчилсэн оношлуурын тухай бичээд хүмүүст дуулгаад өгөөрэй гэсэн юм. Даалгаврыг биелүүлье.
Заа ийм юм байна. Шүлснээс корона вирусийг илрүүлэх түргэвчилсэн оношлуурыг албан ёсны эрхтэйгээр АЙ-ВИ-КО интернейшнл компани оруулж ирж байгаа аж. Тус компани уг эрхийг авахдаа нийгмийн хариуцлагын хүрээнд гэсэн заалт оруулсан гэдгийг заавал дурдаарай гэсэн. Өөрөөр хэлбэл, ашиг орлого гэхээсээ илүү өнөөдрийн цар тахлын үед аж ахуйн нэгж компаниуд өөрийн хувь нэмрээ оруулж байгаа гэсэн үг юм. Гэхдээ мэдээж зах зээлийн журам учраас үнэгүй тараана гэвэл худлаа, харин аль болох иргэдийнхээ халаасанд тааруулах тал дээр анхаарч ажиллана гэсэн. Үнийн тухайд нэг хайрцагтаа 25 ширхэг тесттэй бөгөөд нийт үнэ нь 400 мянган төгрөг. Нэг ширхэг тест нь 16 мянган төгрөг.
Хамгийн гол нь ширхэгээр зарах боломжгүй, нэг хайрцгаа 400 мянган төгрөгөөр худалдаж аваад, дөрвөн өрх хувааж мөнгөө төлөөд авах нь боломжтой санагдсан. Тэгэхгүй бол нэг өрх яг дангаараа 400 мянган төгрөг гэвэл арай л хатуу сонсогдоод байна лээ. Энэ тухайгаа дүүдээ хэлэхэд, бид импортлогч компаниас нэлээд үнэтэй авч нийлүүлж байгаа. Тэд ширхэгийн үнэ гэсэн тооцоо хэлэхгүй байгаа. Бөөнд нь савалж худалдах сонирхолтой. Бид дөнгөж эхэлж байгаа учраас үр дүн гайгүй гарвал үнийн асуудлыг эргэж ярина. Гэхдээ одоо хувийн эмнэлгүүд нэг түргэвчилсэн оношлуурын шинжилгээг 33 мянган төгрөгөөр хийж байгаа гэдгийг бас бодолцоорой гэсэн.
Яаж хэрэглэх вэ?
Хэрэглэхэд яг жирэмсний тест шиг санагдсан. Мэргэжлийн лабораторийн ажилтан шаардахгүй. Эхлээд зориулалтын тэр цагаан уутанд шүлсээ хийнэ. Хийсэн шүлсээ ягаан савтай шингэнд хийгээд сайн сэгсэрнэ. Бага зэрэг сэгсрээд тестээ задална. Тестээ түрүүлж задалж болохгүй гэдгийг санаарай. Яагаад гэвэл шүлсээ яг бэлэн болоод сэгсэрсний дараа тест дээрээ дусаах юм байна. Ахуйн нөхцөлд үзэж байгаа болохоор цонхоо хаасан байх хэрэгтэй. Энэ нь хүйтэнд үзэхгүй л гэсэн үг юм байна. Тасалгааны температурт. Ингээд 10-15 минутын хугацаанд тест чинь нэг зураас, хоёр зураасыг заана. Нэг зураас нь сөрөг, хоёр зураас бол эерэг. ТЕСТ ДЭЭР СӨРГИЙГ “C” ГЭЭР БУЮУ НЭГ ЗУРААС, ЭЕРЭГИЙГ “Т” БУЮУ ХОЁР ЗУРААСААР ТЭМДЭГЛЭЖЭЭ.
Давуу тал:
Ойрын хавтал болсон үед халдварын голомт руу шинжилгээ өгөхөөр явахгүй. Очиж эрсдэл үүсгэхгүй. Шинжилгээ авах өдрийг хүлээх хэрэггүй. Халдварын эхний үед амьсгалын дээд хэсэг дэх цэр, шүлсэнд хамгийн ихээр вирус хуримтлагддаг тул хамрын арчидас авах шаардлагагүй байдаг юм байна. Уг тестийн мэдрэг чанар нь 95 ХУВЬ, ӨВӨРМӨЦ ЧАНАР НЬ 100 ХУВЬ. Тасалгааны температурт хадгалах бөгөөд хорт бодис агуулаагүй , шүлс шингэлэгч шингэн давсны уусмалтай учраас өөрөөсөө сэжиглэх хэрэггүйгээр саванд нь хийгээрэй.
Өөр нэг сонирхолтой хэсэг нь энэ тест нь “ COVID-19” –ӨӨС өөр ангилал зүйлийн вирусийг таньдаггүй, ямар ч эмийн нөлөөнд автдаггүйгээр онцлогтой ажээ.
Бүх насныхан хэрэглэх боломжтой.
Ялангуяа гэртээ байгаа хүүхдүүдээ үзэхэд боломжтой санагдсан. Эргэлзээ төрүүлсэн, ханиалгасан, бага зэргийн халуурсан, үе мөч нь өвдсөн гээд ковидын шинж тэмдэг шиг илрээд байвал энэ тестээр шууд үзэж болох юм байна. Хэзээ үзвэл зүгээр бол???. Ерөнхий дөө өглөө эрт өлөн дээрээ үзвэл илүү үр дүнтэй гэж мэргэжлийнхэн тайлбарласан байна. Гэхдээ энэ тестийн хувьд хэзээ ч үзэхэд болох юм байна. Учир нь ковидын халдвар хяналтаа алдсан энэ үед цаг алдалгүй илрүүлэх байдлаар тестийг зохиосон гэжээ.
Аль орнуудад хэрэглэж байна вэ?
Дэлхийн 10 гаруй оронд худалдаалах зөвшөөрөлтэй бөгөөд CE, EU, TUY сертификаттай, ХБНГУ-д Пауль Эрлихын судалгааны төв болоод Материал судалгаа шинжилгээний холбооны институтаар тогтмол шалгадаг чанарын баталгаатай оношлуур аж. Германд амьдарч байгаа иргэд өдөр бүр энэ тестээр үзэж эерэг байвал гэртээ байж эмнэлгийн тусламж авч байгаа бол сөрөг гарсан тохиолдолд энэ тестээ харуулаад рестарон болон олон нийтийн газарт зорчиж болж байгаа гэнэ.
Хаанаас авч болох вэ?
Хоёр хоногийн өмнө гааль дээрээсээ буусан бөгөөд хүргэлтэд гараад хоёр хонож байгаа аж. Одоо хөл хорио тавигдсан учраас өөрсдийн боломжоороо хүргэлт хийж байна. Утасны дугаар нь 97006668, МЭДЭЭЛЭЛ АВАХ ПЭЙЖ ХУУДАС НЬ ГЕРМАН ЭМ ЭМИЙН ЗАХИАЛГА ЮМ БАЙНА ШҮҮ.
За манай гэрийнхэн туршилтаар үзээд бүгд сөрөг гараад сайхан өглөөг эхлүүллээ. Та бүхэндээ ч гэсэн СӨРӨГ хариуг хүсье. Эрүүл энхийг хүсье.