Эрүүл мэндийн яамнаас хөл хориог 14 хоногоор сунгах санал гаргаад байгаа бөгөөд УОК-ын хуралдаанаар саналыг дэмжсэн байна.
Хуралдаанаас гарсан шийдвэрийг өнөөдөр Засгийн газар ээлжит бус хуралдаанаар мөн хэлэлцэнэ. Ингэхдээ хатуу хөл хориог цаашид үргэлжлүүлэх эсэх талаарх шинэчилсэн шийдвэр гарах ба шийдвэрийг олон нийтэд мэдээлэх юм.
Өнөөдрийн байдлаар манай улсад 1,264 тохиолдол шинээр бүртгэгдэн, нийт батлагдсан тохиолдол 27,956 боллоо.
Л.Баяр