Америкийн тагнуулын газрын төлөөлөгчид 150 хуудас бүхий баримт гаргаж, ойрын 20 жилийн хугацаанд хүн төрөлхтний аж амьдрал хэрхэн эргэх зураглал гаргажээ.
Global Trends хэмээх баримтыг АНУ-ын Засгийн газрын Үндэсний тагнуулын зөвлөлөөс нийтэлсэн аж.Энэ бол тус байгууллагын 7 дахь материал.
Баримтад эдийн засгийн тэгш бус байдлыг гүнзгийрүүлсэн коронавирусийн цар тахлаас эхлээд улс орнуудын нөөц шавхагдах, үндсэрхэг хандлага нэмэгдэх зэрэг асуудлыг багтаажээ. Тайлангаас үзэхэд 2010 он хүртэлх хугацаанд дэлхийн хүн амын өсөлт буурах юм байна. Үүнд уур амьсгалын өөрчлөлт, түүнчлэн хүн амын өлсгөлөн ихээр нөлөөлнө. Хүнс хомсдож, усны эрэлттэй холбоотойгоор цагаачлал нэмэгдэнэ.
2017 оны ийм баримтад 2020 оны эхээр дэлхий дахинд цар тахал нүүрлэж магадгүй гэж мэдээлж байжээ. Энэ нь биелэгдсэн гэхэд болно.
Одоогийн байдлаар Америкийн тагнуулынхан COVID-19 өвчнийг Дэлхийн хоёрдугаар дайны үеэс хойших хамгийн том доргилт гэж үзэж байна. Тэд коронавирусийн цар тахлын үр дагавар олон жил үргэлжилнэ гэж таамаглажээ. Гэхдээ шинжлэх ухааны амжилтын үр дүнд асуудлыг шийдвэрлэж чадна гсэн байна.
“Төрийн болон төрийн бус өрсөлдөгчид тэргүүлэх байр суурь, шинжлэх ухаан, технологид ноёлохын төлөө өрсөлдөж, эдийн засаг, цэрэг, нийгмийн аюулгүй байдалд нөлөө үзүүлнэ” гэж баримтад дурджээ.
Эх сурвалж: Iz.ru
Орчуулагч: Марта