Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга төрийн ордны гадна МАН-ыг тараах тухай асуудлаар дахин мэдэгдэл хийлээ.
Тэрбээр “МАН-ын зүгээс намайг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж, оролцуулахгүй байгаа ядмаг үйл ажиллагаанд энэ шийдвэр огт хамааралгүй бөгөөд тэдний энэ арчаагүй үйл ажиллагаанд миний улс орныхоо төлөө зүтгэх цаашдын үйл ажиллагаанд огтхон ч саад болохгүй.
Нэр дэвших дахин сонгогдох зэрэг нь улс үндэстний нийтлэг эрх ашгийн дэргэд өчүүхэн зүйл юм. Монгол Улсын төрийн тэргүүний албыг хаших хувь тохиосныг өөрийн үндэстэн, төрийн төлөө хуулийн засаглалтай цэгц шударга нийгмйиг зогсоохын төлөө ажиллах болмож хэмээн харж өргөсөн тангарагаа үл умартан үүргээ хэрэгжүүлж ирлээ” хэмээн хэллээ.
Мөн “МАН-ыг тарааснаар хэдхэн бусармаг удирдагчдын дангаар хязгааргүй ноёрхлын чөтгөрийн тойрог, аалзны тор гэж нэрлэгдсэн сүлжээнээс ангижран салж, төр улс эх орон, үр хүүхэд, хойч үеийнхээ төлөө зүтгээсэй гэж та бүхнээс хичээнгүйлэн хүсэж байна” гэв.