Тусгаарлах байрны төлбөр буцаах, зөрүү авах иргэдийн анхааралд

2021-04-12 12:13
tusgaarlah

Улсын Онцгой комиссын даргын 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн 01 тогтоолоор гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлан ажиглах байранд тусгаарлах хугацааг долоо хоног болгон өөрчилсөн билээ.

Иймд тусгаарлах байрны төлбөр буцаах болон зөрүү авах иргэд бичиг баримтыг obeg.sankhuu@gmail.com хаягаар явуулах юм байна. Иргэд өргөдөл, шилжүүлгийн баримт болон иргэний үнэмлэхийн хуулбарын хамт илгээх аж.

Л.Баяр