Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 15,718 боллоо. Үүнээс улсын хэмжээнд 3091 хүүхэд ковид-19-ийн халдвар аваад байна.
Залуус, хүүхдүүдэд халдварын шинж тэмдэг илрэхгүй өвдөх тохиолдлууд байдаг. Энэ нь халдвар тараах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тэгэхээр гадуур явахгүй байх, хөл хорио тогтоосон байхад алхаж явах боломжтой юм чинь гээд найзуудаараа уулзах зэргийг болих хэрэгтэй гэж ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан хэллээ.
Л.Баяр