Халдварын тохиолдол өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Хөл хорио тогтоогоод шууд халдварын тохиолдол буурдаггүй. Өмнө нь халдвар авсан, нууц хугацаандаа байсан хүмүүс илэрдэг. Тиймээс халдварын тохиолдлын тоо нэмэгдэх тусам биеийн байдал хүнд хүмүүсийн тохиолдлын тоо нэмэгдэж байна. Хүнд хүмүүсийн тоо нэмэгдэнэ гэдэг нь нас барах эрсдэл нэмэгдэнэ. Архаг хууч өвчтэй, ахмад настай хүмүүс хүндэрсэн тохиолдолд нас барах эрсдэл үүсээд байна.
Монгол Улсын хэмжээнд 385 сэхээний ор орчим бий. Гэтэл өнөөдрийн байдлаар 300 дахь ор руугаа орж байгаа. Тиймээс нөхцөл байдал нилээн хүндэрч сэхээний орны хувьд цагаан тугаа өргөх гээд байна. Иймд хөл хорио тогтоож байгаа үед гэртээ байж, халдвар авах эрсдэлээс өөрийгөө сэргийлэхгүй бол гэрийнхэндээ халдвар тараах, ингэснээр настай болон залуу хүмүүс хүндрэх нас барах эрсдэл өндөр байна гэж өнөөдрийн ЭМЯ -ны цаг үеийн ээлжит мэдээллийн үеэр ЭМЯ-ны Газрын дарга Л.Энхсайхан хэллээ.
Л.Баяр