Дорноговь аймагт улсын бүртгэлгүй хуурамч дугаартай автомашинаас их хэмжээний мөнгө илэрсэн хэрэг өчигдөр (2017.06.25) гарчээ.
Энэ хэргийг Улаанбаатар хотын харьяа 20-22 настай Мөнхболд, Хонгор нар үйлдсэн байна. Аймгийн цагдаа нар тэдний унаж явсан 8893 УБЧ дугаартай соната 6 маркийн автомашинаас 90 сая төгрөг илрүүлжээ. Одоогоор автомашинд нарийвилсан үзлэг хийж байгаа аж.