Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу татвар төлөгч иргэн орон сууц, оюутны сургалтын төлбөрийн тавтарын хөнгөлөлт эдлэх боломжтой байдаг.
Иргэд 2020 оны ХХОАТ-ын тайлангаа гаргаж, буцаан олголт авах хүсэлтээ энэ оны хоёрдугаар сарын 26-ны өдрийг дуустал гаргасан. Энэ жилд 260 гаруй мянган иргэн ХХОАТ-ын тайлан гаргаснаас 50682 иргэн татварын буцаан олголт авах хүсэлт гаргажээ.
Татварын алба, хэлтсүүд эдгээр иргэдийн тайланг нягтлан шалгаж, залруулах бол татвар төлөгчид засварлах мэдээллийг бичиж буцаах мөн тухайн татвар төлөгчтэй утсаар холбогдон мэдээлэл зөвлөгөө өгч, хүсэлтийг баталгаажуулсан байна.
Буцаан олголтыг дараа жилийн хоёрдугаар улиралд багтаан харьяалагдах засаг захиргааны нэгжийн төрийн сангийн дансаар дамжуулан албан татвар төлөгчид олгоно гэж заасан.
Үйл ажиллагааны орлогоо тайлагнасан иргэд татварын системд нэвтэрч, таны тайлан баталгаажсан эсэхийг нягталж, хэрэв буцаагдсан байвал ирүүлсэн комментын дагуу тайлангаа засварлаарай гэж
Татварын Ерөнхий газар