Улсын хэмжээнд энэ сарын нэгний байдлаар 5,1 сая нь бойжиж байна

2021-04-02 16:35
7e2961_image_1_15_x974

Дөрөвдүгээр сарын нэгний байдлаар улсын хэмжээнд 5,2 сая төл хүлээн авснаас 5,1 сая нь бойжиж байна.

Энэ жил хаваржилт хэвийн, тогтвортой байгаа тул төл бойжилт 98 хувьтай байгаа аж. ХХААХҮЯ-ны мэдээлснээр, 14,8 мянган ингэ, 23,8 мянган гүү, 102 мянган үнээ, 2,8 сая эм хонь, 2,3 сая эм ямаа байв. Мал төллөлт Ховд аймагт хамгийн өндөр буюу 63 хувь, Баян-Өлгий аймагт 56, Увс аймагт 53 хувьтай байна.

Б.Эрдэнэ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй