УИХ-ын өнөөдрийн хуралдаанаар эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсож байна. Ерөнхий сайдын мэдээллийг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх танилцууллаа.
Тэрбээр “Монгол Улсын эрчим хүчийг нэмэх зорилгоор шинэ эх үүсвэрийн ажлыг эхлүүлээд байна.
Эрдэнэт, Чойбалсан хотын цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлнэ. Дулааны цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэхээр ОХУ-тай яриа хэлэлцээр хийж байна. Нийслэл хотын өргөжил, тэлэлттэй холбогдуулан Улаанбаатар хотын эрчим хүчний тав дахь суурь бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байна.
Сайжруулсан шахмал түлш бол зөвхөн Монгол Улсад байдаггүй, дэлхий нийтэд байдаг. Монгол Улсад хэрэглээндээ ашиглаж байгаа сайжруулсан шахмал түлш үр дүнгээ өгч байгаа. Үр дүнгээ өгч байгаа нь тодорхой тоо, баримтаар нотлогдож байна. Цаашид үүнийг үргэлжлүүлэн хэрэглэнэ. Ингэхдээ одоо гарч байгаа алдааг засах шаардлагатай. Тухайлбал, үнийг багасгах шаардлагатай байна. Иргэдэд үйлчлэх үйлчилгээг төрөөс хувийн хэвшилд шилжүүлэх зэрэг зохицуулалтыг хийж болно” гэх хариултыг өглөө.