Дөрөвдүгээр сарын нэгний байдлаар улсын хэмжээнд 5,2 сая төл хүлээн авснаас 5,1 сая нь бойжиж байна.
Энэ жил хаваржилт хэвийн, тогтвортой байгаа тул төл бойжилт 98 хувьтай байгаа аж. ХХААХҮЯ-ны мэдээлснээр, 14,8 мянган ингэ, 23,8 мянган гүү, 102 мянган үнээ, 2,8 сая эм хонь, 2,3 сая эм ямаа байв. Мал төллөлт Ховд аймагт хамгийн өндөр буюу 63 хувь, Баян-Өлгий аймагт 56, Увс аймагт 53 хувьтай байна.
Б.Эрдэнэ