Өмнөговь аймгийн Гурвантэс сум болон Нарийнсухайтын бүлэг орд Саусгоби сэндс ХХК-д шинэ коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн.
Үүнтэй холбогдуулан Гурвантэс сумын онцгой комиссын 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн хурлын шийдвэрээр өнөөдрийн 14:00 цагаас дөрөвдүгээр сарын 3-ны 14:00 цаг хүртэл хугацаанд Тэг зогсолт хийх тухай Сумын засаг даргын захирамж гарчээ.
Энэ хугацаанд шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх, тандалт хийх зорилгоор айл өрхүүдээс 1 иргэнийг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах юм.
Эх сурвалж: Өмнөговь аймгийн Онцгой комисс