Цэрэг зодож аминд нь хүрсэн салааны даргыг цагдаагийн хэлтэст шалгаж байна

2021-03-31 16:02
image_5d08ab347baed (1)

Хугацаат цэргийн алба хаагч харамсалтайгаар амь насаа алдсантай холбогдуулан Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд мэдээлэл хийлээ.

Зэвсэгт хүчний жанжин штабын Ажиллагааны Удирдлагын газрын дарга бригадын генерал С.Дашзэвэг: Цэргийн ангид гарч буй сахилга зөрчлийн асуудлыг тасалн зогсоох зорилгоор шаардлагатай арга хэмжээг гаргаж хэрэгжүүлдэг. Цэрэг зодож аминд нь хүрсэн салааны дарга Г-г Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. Цаашид ийм зүйл гаргахгүйн тулд Хуурай замын цэргийн ангийн бусад албан тушаалтнуудыг шалгаж, цэргийн алба хаагчдад ёс зүйн сургалт явуулна.

Байлдагч Б-г нас барсан үндэслэлээр хуулийн дагуу ар гэрт нь таван жилийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг болон оршуулгын зардлыг Зэвсэгт хүчний жанжин штабаас гаргаж өгнө.

Б.Эрдэнэ