2021-03-31 16:001min00

Өмнөговийн Гурвантэс суманд дөрөвдүгээр сарын 3-н хүртэл тэг зогсолт хийх шийдвэр гаргажээ

tes

Өмнөговь аймгийн Гурвантэс сум болон Нарийнсухайтын бүлэг орд Саусгоби сэндс ХХК-д шинэ коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн.

Үүнтэй холбогдуулан Гурвантэс сумын онцгой комиссын 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн хурлын шийдвэрээр өнөөдрийн 14:00 цагаас дөрөвдүгээр сарын 3-ны 14:00 цаг хүртэл хугацаанд Тэг зогсолт хийх тухай Сумын засаг даргын захирамж гарчээ.

Энэ хугацаанд шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх, тандалт хийх зорилгоор айл өрхүүдээс 1 иргэнийг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах юм.

 

Эх сурвалж: Өмнөговь аймгийн Онцгой комисс

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй