Монгол багш нарыг Япон Улсын Засгийн газраас одон хүртээлээ

2021-03-30 11:251min0
12aab831bd3fe7630da5efdbe7e08600_x3

Японы Засгийн газраас 2020 оны гадаадын иргэдэд олгох шагнал болох Өргөмжлөл болон одонг Монгол Улсын иргэн, МУИС-ын Ази судлалын тэнхимийн япон хэлний зөвлөх багш Т.Мөнхцэцэг болон МУИС-ын япон хэлний багш асан Д.Наранцэцэгт нарыг шагнасныг Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши энэ сарын 29-ний өдөр гардууллаа.

Тодруулбал, Япон, Монголын эрдэм шинжилгээний салбарын харилцаа болон хоёр орны харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж Зөвлөх багш Т.Мөнхцэцэгт “Мандах нар” одонгийн “Хүзүүний тууз бүхий Алтан туяа” зэрэглэлийн одонг, Монгол Улсын Их Сургуулийн Япон хэлний багш асан Д.Наранцэцэгт “Мандах нар” одонгийн “Сарнай цэцэг бүхий Алтан туяа” зэрэглэлийн одонг тус тус хүртээсэн байна.

Монгол Улс дахь Япон Улсын Элчин сайдын яам

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй