Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн лаборатори болон нийт 18 лабораторид 14218 хүнд шинжилгээ хийсэн байна.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Нийт 481 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс 404 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 77 тохиолдол батлагдлаа.
Мөн 25-40 насныхан нийгмийн идэвхтэй бүлэг гэдэг утгаараа халдвар их авч байгаа боловч 60-аас дээш насныхан биеийн байдал нь хүндэрч байна. Гэрийн тусгаарлалтад байгаа хүмүүс шинжилгээний хариу ямар гарахаас үл хамааран 14 хоног гэрийн тусгаарлалтаа үргэлжлүүлээрэй. Орон нутагт очсон иргэд мөн гэртээ 14 хоног тусгаарлагдах шаардлагатай. Албан байгууллагууд аль болох гэрээсээ ажиллах шаардлагатай гэж ЭМЯ-наас мэдээллээ.
Л.Баяр