2021-03-26 12:551min00

Коронавирусийн эсрэг вакцин хийлгэхэд давтан тунгаа өөр вакцинаар сольж болохгүй

vac1

ЭМЯнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын ээлжит мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын хэлтсийн дарга О.Дашпагма сэтгүүлчийн асуултад хариуллаа.

-Хятад улс руу тээвэрт явж байгаа жолооч нар заавал хятад вакцин хийлгэсэн байх шаардлагатай юу?

-Монгол Улс үндсэндээ дөрвөн төрлийн вакциныг дархлаажуулах үйл ажиллагаанд ашиглана. Тэгэхдээ одоо нөөцөд байгаа вакцинаа ашиглаж хүн амаа вакцинжуулах ажлыг зохион байгуулж байгаа. Өөрөөр хэлбэл бид БНХАУ-д үйлдвэрлэсэн Синофарм вакцинаар хүн амаа вакцинжуулах үйл ажиллагаа үргэлжилж байна.

-Вакцины эхний тунг хийлгэсэн хүн дараагийн тунгаа өөр вакцинаар сольж хийлгэж болох уу?

-Хоёр өөр технологи дээр үйлдвэрлэсэн вакциныг сольж хэрэглэхийг одоогийн байдлаар зөвлөхгүй байгаа. Тийм учраас нэг технологи дээр үйлдвэрлэсэн вакцинаар нэг, хоёр дахь тунгаа авна.

 

Л.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй